Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл байгальд шингэлгүй 500 жилийн турш хөрсийг бохирдуулдаг. Гэтэл нэг эмэгтэй хүн дундажаар 11,000 ариун цэврийн хэрэглэл хэргэлдэг. Тэгвэл үүнийг орлуулах байгальд ээлтэй хэрэглээ болох олон удаагийн хэрэглээний селикон үтрээний аяга 2002 оноос европд нэвтрээд байгаа. Энэхүү аягыг хэрэглэснээр байгальд ээлтэйгээс гадна эрүүл мэндэд бас ач тустай юм байна. Хөхний суулгац зэргийг хийдэг 100% селиконоор хийгддэг учир ердийн ариун цэврийн хэрэглэл, тампон шиг дээр нь элдэв янзын нян бактер үрждээггүй гэнэ. Хэрэглэхэд маш хялбар бөгөөд цэвэр, үтрээндээ байрлуулаад 3-4 цагт нэг удаа асгаж, цэвэр усаар угаагаад буцаан байрлуулдаг. Сард нэг удаа хэрэглэж дуусаад тусгай ариутгалын бодисонд хийж ариутгаад 10 хүртэл жил хэрэглэх боломжтой юм байна. Хэмжээний хувьд ердийн тампоноос томгүй тул эвгүй мэдрэмж төрөхгүй болтой. Хамгийн гол нь өөрт таарах хэмжээг нь зөв сонгож авах хэрэгтэй. Ийм аяганцартайгаа унтах, спортоор хичээллэх тэр бү хэл сэлж, ваннтай усанд орсон ч аюулгүй юм байна.
За Лампочка нь энэ айхтар эдийг чинь олоод авчих санаатай зөндөө хайлаа судаллаа. Маш олон төрлийн аяга үйлдвэрлэгддэг ч монголд тун ховор байдаг болтой.
Урт удаан эрлийн эцэст Английн Moon cup брэндийг монголоос
42000₮ өөр худалдан авах боломжтой бөгөөд хүргэлт үнэгүй байдагийг олж
мэдээд бөөн баяр. Англид £21.99 зарагддаг гэхэд манайд харьцангуй
боломжийн үнэтэй санагдлаа.
Ингээд дараагийн сараас эхлэн хэрэглэж эхлэхээр шийдсэн. Та нар ч гэсэн энэ талаар цаашид судалж үзээд таалагдвал хэрэглээрэй.
Хүндэтгэсэн,
Гэрийг гийгүүлэг Лампочка нь
.


No comments:
Post a Comment