#LampochkaGoesZeroWasteAction1 #ZeroWasteShopping #ХогХаягдалгүйХудалданАвалт
Долоо хоног бүр хүнсээ цуглуулж ирээд дэлгүүрээс дааж ядан авч ирсэн
зүйлийн 1/3 нь сав баглаа боодол байдаг бөгөөд шууд хогийн саванд ордог.
Худалдан авалт хийх зуур хэсэгхэн хугацаанд гоё сайхан харагдаад энэ
бүхэн газрын хөрсийг бохирдуулан мянга мянган жил хэвтэнэ гэдэг бодол
сэтгэлийг минь улам уламаар зовоох болсон. Та нартайгаа гялгар уут, тор,
нийлэг материалтай сав баглаа боодлоос аль болох татгалзаж эхэлсэн
өөрийн аргаас хуваалцаж байна.
Зиа хүнсээ цуглуулхаар гарахдаа авч гардаг бүрэн зэвсэг минь нэг иймэрхүү байна. Шилэн
савнуудыг сүү шингэн бүтээгдэхүүн, элсэн чихэр, давс гэх мэт нэг дор 2оос доош кгаар нь авах боломжтой бүтээгдэхүүнүүддээ хэргэлсэнээр асгаж
гоожихгүйгээс гадна давхар давхараар нь хэрэглэх гялгар уутнуудыг олноор
хаягдахаас сэргийлнэ.
Надтай
хамт 9 жилийн нүүр үзэж байгаа тор минь. Хөөрхий тор минь булангаасаа элэгдэж муудаж байгаа, тэгэхдээ муудаад хаясан ч байгаль дэлхийгээ хордуулахгүй цэвэр тааран тор тул сэтгэл хангалуун байгаа. :) Худалдан авалтанд олон дахин
хэрэглэх даавуун болон тааран уут хэрэглэснээрээ дундаж өрх бүр долоо
хоногт 3-4 гялгар тор байгальд хаягдахаас сэргийлнэ мөн 450-600
төгрөгийг хэмнэнэ
За нэг ийм цэвэр
хөвөн даавуун уутыг хүнсний ногоо, жимс зэрэг худалдан авахдаа ашиглаж байна даа. Угааж цэвэрлэн ахин дахин хэрэглэснээр гялгар уутны хэрэглээг
асар багасгах боломжтой. Ингээд өрх бүр хичээвэл өөрчлөлт ямар их байж
болох талаар төсөөлөөд үздээ. :)
Бүсгүйчүүл минь ойрын хугацаандаа хэрэгжүүлээд үзээрэй, өөрсдийн туршлагаасаа мөн надтай хуваалцаарай.
Хүндэтгэсэн,
Гэрийг гийгүүлэгч Лампочка нь :)



No comments:
Post a Comment