Sunday, June 26, 2016

БУДАА ЖАСМИН САРНАЙН тоник...

‪#‎LampochkaGoesMinimalistAction8 ‬‪#‎ЭрүүлБайгалийнГаралтайГооСайхан‬ ‪#‎ХогХаягдалгүйГооСайхан ‬‪#‎ZeroWasteBeautyProducts‬ ‪#‎NaturalBeautyProducts‬ ‪#‎BiOrganic‬ ‪#‎БиОрганик‬
 Сайхан хүмүүс минь бүгд сайхан амарцгааж байна уу? Лампочка нь энэ амралтын өдрөөр өдөржин биеэ тордов. 💁💆👼 Гал тогоонд үргэлж бэлэн байдаг байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүдээ хэрэглээд нүүрний тоник хийлээ. 





Жор:
400гр ширгээсэн ус/нэрмэл ус байвал сайн/
4 халбага цагаан будаа
1 халбага жасмин ногоон цай

1 халбага сарнайн цай
Жасмин сарнайн  цай хоёрыг 2 халбага энгийн ногоон цайны навчаар орлуулж болно
Цагаан будааны ус нь арьсыг цайруулах арьс чангалах үйлчилгээтэй бол жасмин болон ногоон цай нь бөөн бөөн антиоксидант нэг үгээр хэлбэл залуу толигор арьстай байх нууц гэдэг, харин сарнайн хувьд дээрээс нь өрөвсөл дарах үйлчилгээтэй.

Энэ 2 орцоо усандаа хийгээд сайтар хутгана 1 цаг хандалах бөгөөд 15мин тутамд хутгана.



Ингээд өнгө нь сайхан шаргалтаад өтгөрөөд ирхэд нь  тоникны савандаа хийж хөргөгчиндөө 2-3 долоо хоног хадгална.

Toник бэлэн болоод үлдсэн жасмин, сарнай будаагаараа бие угаагч будааны уут хийгээд биеэ үрчихлээ. Зеро вэйст зарчмийн дагуу дахин дахин хэрэглээд хаяна гэж байгаа ☺️☺️☺️

Апсайкл...

‪#‎LampochkaGoesMinimalistAction7‬ ‪#‎МинималистГэр‬ ‪#‎Upcycling‬‪#‎Repurposing‬ ‪#‎ХогХаягдалгүйГэр‬ ‪#‎ZeroWasteНоme‬ ‪#‎MinimalistHome‬ 

Лампочка нь апсайкл хийх буюу хэрэглэхгүй хуучин зүйлийг хаяалгүй хэрэгтэй зүйлс хийж ашиглахыг хичээх болсон. Ингэснээрээ хог хаягдлаа тодорхой хэмжээгээр бууруулах болно. Энэ удаагийн төсөл нэг хөвөн даавуун нэхмэл цамц хөвөөд нэг сагс, нэг шалны алчуур нэхлээ. Удирдлага, гар утаснууд энэ сагсанд амьдрах юм. Юм болгон гарын дор тэгэхдээ тогтмол байдаг байртай байх, гол нь хөглөрөхгүй бас донжтой байх минималист гэрийн гол дүрмийг мөрдлөө. 😊😍Дахиад зөндөө утас үлдсэн байна, дараа хэрэгтэй зүйл гарвал нэхнэ гээд урлалын хайрцаганд хийж орхив. ☺️☺️☺️


Аяга таваг угаагч болон алчуурууд...


Лампочка нь 2016 он гарснаас хойш гэрээ хуванцар буюу пластикгүй болгох гэж хичээж байгаа. Нэгэнт худалдан авсан пластикийг бүр элэгдэж хорогдоод дуустал хэрэглэхээс өөр аргагүй боловч, шинээр худалдан авалт хийхдээ маш ихээр хичээх болсоон. Ингээд гэр ахуйдаа хэрэглэдэг хуванцар болон нийлэг аяга таваг угаагч хөөс, алчууруудаа байгальд хурдан болон бүрэн шингэх органик хөвөн даавуу, хонины ноос, мод, дэрс, далайн хөөс зэргээр орлуулав. Худалдаж авахыг нь авч, оёж хатгахыг нь хатгасаар 6 сар болов. Миний жоорыг ч хэлэх үү өмнө нь авсан хуванцар нийлэг бүтээгдэхүүнүүд саяхан дуусаад манайх гэдэг айл одоо л нийлэггүй гэр болоход ойртож байна. 😜 Сар бүр багаар бодоход 6 ширхэг нийлэг алчуур, 3 нийлэг аяга таваг угаагч хаягдаж, задралгүй байгальд хэдэн зуун жилээр хог болж хөглөрөхгүй гэж бодохлээр сэтгэл нэг л сайхан. 😊😊😊 Бид өөрсдөөсөө хамаарах зүйлсээ бага багаар өөрчлөн дор бүрнээ хичээвэл өрх бүрээс гарах нийт хэдэн нийлэг бүтээгдэхүүн хэмнэгдэх бол?