Улаанбаатарын утаа, тоос, хог, шороо, баталгаагүй хүнс, ус гэж бухимдаж бурууг бусдад тохож гараа хумхин сууж олон жилийг барсан бөгөөд гол нь хүн бүр өөрөөсөө... өрхөөсөө эхлэн бурууг хайж бүгд дор бүрнээ хичээж хэмнэж багасгаж чадвал өөрчлөлт ямар ойрхон байгааг ойлгосон юм. Бид цахилгаан, халуун усаа хэмнэх хэрээр цахилгаан станцын утааг буурлна. Онц шаардлагагүй бөгөөд ойрхон зайд машинаа унахгүй байгаагаараа мөн л утаа тоосоо бууруулна. Хог хаягдалаа бууруулах тусам бидний орчин цэвэршиж, байгаль дэлхий эрүүлжинэ. Энэ бүхнийг өөрөө алхам тутамдаа хэрэгжүүлхээр хичээж, хүүхдүүддээ ач холбогдлыг нь сайн хэлж дадал суулгаж байгаа туршлагаасаа хуваалцах болно.
Хүндэтгэсэн,
Гэрийг гийгүүлэгч Лампочка нь :)

No comments:
Post a Comment