Сайхан хүмүүс минь бүгд сайхан амарцгааж байна уу? Лампочка нь энэ амралтын өдрөөр өдөржин биеэ тордов. 💁💆 Гал тогоонд үргэлж бэлэн байдаг байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүдээ хэрэглээд нүүрний тоник хийлээ.
Жор:
400гр ширгээсэн ус/нэрмэл ус байвал сайн/
4 халбага цагаан будаа
1 халбага жасмин ногоон цай
1 халбага сарнайн цай
Жасмин сарнайн цай хоёрыг 2 халбага энгийн ногоон цайны навчаар орлуулж болно
Цагаан будааны ус нь арьсыг цайруулах арьс чангалах үйлчилгээтэй бол жасмин болон ногоон цай нь бөөн бөөн антиоксидант нэг үгээр хэлбэл залуу толигор арьстай байх нууц гэдэг, харин сарнайн хувьд дээрээс нь өрөвсөл дарах үйлчилгээтэй.
Энэ 2 орцоо усандаа хийгээд сайтар хутгана 1 цаг хандалах бөгөөд 15мин тутамд хутгана.
Ингээд өнгө нь сайхан шаргалтаад өтгөрөөд ирхэд нь тоникны савандаа хийж хөргөгчиндөө 2-3 долоо хоног хадгална.
Toник бэлэн болоод үлдсэн жасмин, сарнай будаагаараа бие угаагч будааны уут хийгээд биеэ үрчихлээ. Зеро вэйст зарчмийн дагуу дахин дахин хэрэглээд хаяна гэж байгаа ☺️☺️☺️





No comments:
Post a Comment