#LampochkaGoesMinimalistAction6 #ХуванцаргүйГэр#ХогХаягдалгүйГэр #ZeroWasteНоme #PlasticFreeHome #BiOrganic #БиОрганик
Лампочка нь 2016 он гарснаас хойш гэрээ хуванцар буюу пластикгүй болгох гэж хичээж байгаа. Нэгэнт худалдан авсан пластикийг бүр элэгдэж хорогдоод дуустал хэрэглэхээс өөр аргагүй боловч, шинээр худалдан авалт хийхдээ маш ихээр хичээх болсоон. Ингээд гэр ахуйдаа хэрэглэдэг хуванцар болон нийлэг аяга таваг угаагч хөөс, алчууруудаа байгальд хурдан болон бүрэн шингэх органик хөвөн даавуу, хонины ноос, мод, дэрс, далайн хөөс зэргээр орлуулав. Худалдаж авахыг нь авч, оёж хатгахыг нь хатгасаар 6 сар болов. Миний жоорыг ч хэлэх үү өмнө нь авсан хуванцар нийлэг бүтээгдэхүүнүүд саяхан дуусаад манайх гэдэг айл одоо л нийлэггүй гэр болоход ойртож байна. Сар бүр багаар бодоход 6 ширхэг нийлэг алчуур, 3 нийлэг аяга таваг угаагч хаягдаж, задралгүй байгальд хэдэн зуун жилээр хог болж хөглөрөхгүй гэж бодохлээр сэтгэл нэг л сайхан. Бид өөрсдөөсөө хамаарах зүйлсээ бага багаар өөрчлөн дор бүрнээ хичээвэл өрх бүрээс гарах нийт хэдэн нийлэг бүтээгдэхүүн хэмнэгдэх бол?


No comments:
Post a Comment